CHC Navigation Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль  болон Тав Ди Ворлд ХХК нь стратегийн хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.

CHC Navigation Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Тав Ди Ворлд ХХК нь стратегийн хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.

Уг гэрээний зорилго нь орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, турших, судалгааны лабораторийг хөгжүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт салбарын хөгжил дэвшил, шинэ технологи, инновацыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах оюутнуудыг дадлагажуулах харилцан туршлага солилцож хамтран ажиллахад оршино.

CHCNAV үйлдвэр болон манай байгууллагын зүгээс 120 сая төгрөгийн өртөг бүхий хэмжилтийн багаж тоног төхөөрөмж /GNSS/, байнгын ажиллагаатай станц /CORS/ -ыг үнэ төлбөргүй бэлэглэлээ. Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор, профессор Т. Намнан, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга доктор, профессор Д. Оюунцэцэг, ГУУС-ийн захирал доктор, дэд профессор К. Хавалболот, Геодезийн салбарын эрхлэгч доктор Э. Ганзориг, Тав Ди Ворлд ХХК-ийн ерөнхий захирал Л. Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Х. Пүрэвсүрэн, ажилтан Г. Тайванжаргал нар оролцов.

Дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг хамтдаа бүтээе.

Shanghai huace navigation ltd & 5D WORLD ХХК бид судалгаа шинжилгээ, оюуныг дэмжинэ.